Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ахлуулсан ажлын хэсэг Өндөр-Улаан сумын ИТХ-ын үйл ажиллагаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах салбар зөвлөлийн ажлын зохион байгуулалт, үр дүнтэй танилцах, ИТХ-ын төлөөлөгч нарт сургалт хийж, ИТХ-ын ажлын албанд мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга 4, багийн дарга 3, төлөөлөгчид 21 давхардсан тоогоор хамрууллаа.