2025-01-22
9
Тус багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанд 348 иргэн оролцож, хуралдаанаар дараах асуудлыг шийдвэрлэв.
1. Багийн иргэдийн Нийтийн Хуралдаан даргалагчийг сонгох тухай
Багийн иргэдийн Нийтийн хуралдаан даргалагчийг сонгох санал хураалтад 2 хүн нэр дэвшсэн бөгөөд нэр дэвшигч Адилбишийн Батдэлгэрийн төлөө 150 иргэн санал өгсөн, Ганбатын Даахидовчингийн төлөө 188 иргэн санал өгсөн, 10 хүчингүй санал тоологдлоо. Хануй багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар Ганбатын Даахидовчин сонгогдлоо.
2. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай
Багийн засаг даргад 3 нэр дэвшигч нэр дэвшлээ. Орхонтуулын Дарханбаатар нэр дэвшигчийн төлөө 133 иргэн санал өгсөн, Ванчиннамжилын Азжаргалын төлөө 167 иргэн санал өгсөн, Өлзийбатын Батмандахын төлөө 37 иргэн санал өгсөн. хүчингүй саналын хуудас 11 тоологдлоо. Орхонтуулын Дарханбаатар, Ванчиннамжилын Азжаргал нарын хооронд дахин санал хураалт явагдахаар боллоо.