Тус багийн Иргэдийн Нийтийн хурлын анхдугаар хуралдаанд 458 иргэн оролцож, хуралдаанаар дараах асуудлыг шийдвэрлэв.
1. Багийн иргэдийн Нийтийн хуралдаан даргалалагчийг сонгох тухай
Багийн иргэдийн Нийтийн хуралдаан даргалагчийг сонгох санал хураалтанд 2 хүн нэр дэвсэн бөгөөд нэр дэвшигч Даваанямын Цагаанбарсын төлөө 221 иргэн санал өгч, Идэрмөнхийн Пүрэвсүрэнгийн төлөө 214 иргэн сана өгч хүчингүй 23 саналын хуудас тоологдлоо. Азарга багийн иргэдийн Нийтийн Хурлын даргалагчаар Даваанямын Цагаанбарс сонгогдлоо.
2. Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай
Багийн засаг даргад Пүрэвсүрэнгийн Батболдын төлөө 238 иргэн санал өгсөн, Ландагийн Болормаагийн төлөө 202 иргэн санал өгч, хүчингүй 18 саналын хуудас тоологдлоо. Пүрэвсүрэнгийн Батболд сонгогдож сумын Засаг даргад уламжлахаар боллоо.